2. Өөрсдийгөө залбиралд зориул. Залбирахдаа талархалтай, сэрэмжтэй байгтун.
3. Бас бидний төлөө залбирахдаа үгэнд зориулсан хаалгыг Бурхан нээн өгч, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. Би үүний төлөө хоригдсон билээ.
4. Мөн би хэрхэн ярих ёстойчлон үүнийг тодорхой болгоорой гэж залбирагтун.
5. Гаднах хүмүүстэй мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц.
6. Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бөгөөд давсаар амт оруулсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах ёстойгоо мэдэх юм.
7. Миний тухай бүх мэдээллийг Эзэний дотор бидний хайрт дүү, итгэлт үйлчлэгч, хамтран зүтгэгч боол Тухик та нарт мэдэгдэх болно.
8. Тэр та нарт бидний нөхцөл байдлыг мэдэгдэж, зүрхийг тань тайвшруулаг гэсэн яг энэ зорилгын төлөө би түүнийг та нар уруу илгээж байна.
9. Та нарын нэг болох итгэмжит, хайрт дүү Онесимыг түүний хамт явууллаа. Тэд эндхийн бүх л байдлыг та нарт мэдэгдэх болно.