Колоссай 4:10-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Надтай хамт хоригдож буй Аристарх та нарт мэнд хүргэж байна. Мөн Барнабын үеэл Марк болон (Та нар түүний талаарх заавар авсан. Хэрэв тэр та нар уруу очвол хүлээж аваарай)

11. Иуст гэж нэрлэгддэг Есүс нар та нарт мэнд хүргэж байна. Зөвхөн энэ хүмүүс л хөвч хөндөх ёслолын хүмүүсээс Бурханы хаанчлалын төлөөх хамтран зүтгэгчид юм. Тэд намайг тайтгаруулсан.

12. Та нарын нэг, Христ [Есүсийн] боол Епафр та нарт мэнд хүргэж байна. Бурханы бүх хүсэл дотор та нар гүйцэд болж, төгс зогсож байхын тулд Епафр та нарын төлөө үргэлж залбиран тэмцэлдэж байна.

Колоссай 4