Колоссай 4:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Эзэд ээ, та нар бас тэнгэрт Эзэнтэй гэдгээ мэдэж боолууддаа шударга ёс, тэгш эрхийг соёрх.

2. Өөрсдийгөө залбиралд зориул. Залбирахдаа талархалтай, сэрэмжтэй байгтун.

3. Бас бидний төлөө залбирахдаа үгэнд зориулсан хаалгыг Бурхан нээн өгч, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. Би үүний төлөө хоригдсон билээ.

4. Мөн би хэрхэн ярих ёстойчлон үүнийг тодорхой болгоорой гэж залбирагтун.

5. Гаднах хүмүүстэй мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц.

Колоссай 4