Хосеа 8:1-8 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Уруулдаа бүрээг ойртуул!Тэд Миний гэрээг зөрчиж, Миний хуулиас урвасан учир ЭЗЭНий гэрийн эсрэг дайснууд бүргэд мэт ирж байна.

2. Тэд Над уруу “Миний Бурхан, Израилийнх болох бид Таныг мэднэ” гэж хашхирч байна.

3. Израиль нь сайнаас татгалзсан. Дайсан тэднийг хөөх болно.

4. Тэд хаадыг залсан ч Надаас гарсангүй.Тэд ноёдыг томилсон ч, Би үүнийг мэдсэнгүй.Өөрсдийн мөнгө, алтаар өөрсдөдөө зориулж шүтээнүүдийг бүтээсэн ч тэд сөнөнө.

5. Самари аа, Тэр та нарын тугалыг хүлээн зөвшөөрөхгүй,“Миний уур тэдний эсрэг шатна” хэмээсэн.Тэд хэдий хүртэл ариусах чадваргүй байх вэ?

6. Энэ нь хүртэл Израилиас гарсан билээ!Дархан үүнийг хийсэн болохоор энэ бол Бурхан биш.Үнэхээр Самарийн тугал нь бутран эвдрэх болно.

7. Учир нь салхийг тарьдаг тэд хуй салхийг хурааж авдаг.Босоо тариа нь ямар ч түрүүгүй. Энэ нь буудайг боловсруулж чаддаггүй.Боловсруулсан ч харийнхан түүнийг нь залгих болно.

8. Израиль нь залгигдлаа.Тэд одоо хэнд ч таалагддаггүй сав мэт үндэстнүүдийн дунд байна.

Хосеа 8