Хосеа 6:4-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Ефраим аа, Би чамайг яах вэ?Иуда аа, Би чамайг яах вэ?Учир нь та нарын хайр энэрэл чинь өглөөний манантай адил ба эртлэн алга болдог шүүдэртэй адил юм.

5. Тиймээс Би эш үзүүлэгчдээр дамжуулж тэднийг хэсэгчин цавчсан.Би Өөрийн амны үгээр тэднийг алсан.Та нарын дээрх шүүлт нь цахилах аянга мэт юм.

6. Учир нь Би тахилаас илүүгээр хайр энэрэлд,шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгт баярладаг.

7. Харин тэд гэрээг Адам шиг зөрчив.Тэнд тэд Миний эсрэг урвасан.

8. Гилеад бол цуст мөрийг үлдээж байдаг бурууг үйлдэгчдийн хот юм.

9. Хүн отдог дээрэмчид шиг, тахилч нарын бүлэглэл Шехем уруу явах замд хүн алдаг.Үнэхээр тэд гэмт хэргийг үйлджээ.

Хосеа 6