1. Ирэгтүн, ЭЗЭН уруу буцацгаая.Учир нь Тэр биднийг тастсан боловч Тэр биднийг эдгээх болно.Тэр биднийг шархдуулсан боловч Тэр биднийг боож өгөх болно.
2. Хоёр хоногийн дараа Тэр биднийг амилуулах болно.Биднийг Түүний өмнө амьдруулахын тулд гурав дахь өдөрт Тэр биднийг босгох болно.
3. Тиймээс мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая.Түүний ирэх нь үүр цайхын адил гарцаагүй.Тэр бидэн дээр бороо мэт, газрыг услах хаврын бороо мэт ирнэ.