7. Тэд ЭЗЭНий эсрэг урвасан.Учир нь тэд бутач хүүхдүүдийг төрүүлжээ.Одоо шинэ сар тэднийг нутагтай нь хамт цөлмөх болно.
8. Гибеад эврийг, Рамад бүрээг үлээ.Бет-авенд “Бениамин аа, чиний хойно байна” гэж түгшүүр зарла.
9. Зэмлэлийн өдөрт Ефраим нь эзгүйрнэ.Израилийн овгуудын дунд тогтоогдсон зүйлийг Би тунхаглана.
10. Иудагийн ноёд нь хил хязгаарыг хөдөлгөгчид мэт болжээ.Тэдний дээр Би Өөрийн уур хилэнг ус мэт цутгах болно.
11. Ефраим нь дарлагдсан бөгөөд шүүлтэд бяцлагдсан.Учир нь тэрээр хүний тушаалыг дагахаар шийджээ.