Хосеа 1:4-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. ЭЗЭН Хосеад хандан—Түүнийг Иезреел хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехугийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно.

5. Тэр өдөрт Би Иезреелийн хөндийд Израилийн нумыг хугална хэмээжээ.

6. Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН Хосеад—Тэр охиныг Ло-рухама хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрийг цаашид өрөвдөхгүй, тэднийг хэзээ ч уучлахгүй.

7. Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэдгээрийг өөрсдийнх нь Бурхан ЭЗЭНээр аврах бөгөөд тэднийг нум, илд, тулаан, морьд, эсвэл морьтнуудаар аврахгүй хэмээв.

Хосеа 1