18. “Энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмийн суурийг тавьсан өдөр буюу есдүгээр сарын хорин дөрөвний өдрөөс анхаарагтун.
19. Агуулахад өнөөг хүртэл үр байна уу? Өнөөг хүртэл усан үзэм, инжрийн мод, анар, чидун моддыг оролцуулан үр жимс төрүүлээгүй боловч энэ өдрөөс Би та нарыг ерөөнө” гэв.
20. Тэр сарын хорин дөрвөнд ЭЗЭНий үг Хаггаид хоёр дахь удаагаа ирж айлдсан нь—
21. Иудагийн захирагч Зеруббабелд ингэж хэл. “Би тэнгэр, газрыг сэгсрэх гэж байна.
22. Би хаанчлалуудын сэнтийнүүдийг хөмөрч, үндэстнүүдийн хаанчлалуудын хүч чадлыг нь устгана. Морин тэрэг ба хөтөч нарыг нь Би хөмөрч, морьд ба морьтон бүр нөгөөгийнхөө сэлмэнд унах болно” гээд
23. түмэн цэргийн ЭЗЭН тунхаглахдаа “Тэр өдөр Би Өөрийн зарц, Шеалтиелын хөвгүүн Зеруббабел чамайг авах болно” гэж ЭЗЭН тунхаглаад” Чамайг Би сонгосон учир Би чамайг тэмдэгт бөгж мэт болгоно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.