Хаггаи 2:14-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Хаггаи хариуд нь—“Энэ ард түмэн ийм л байна. Миний өмнө энэ үндэстэн ийм байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэдний гарын ажил болгон нь ийм байна. Тэд юу өргөнө, тэр нь ч бузар юм.

15. Харин одоо, энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмд нэг чулуу нөгөө дээрээ тавигдахаас өмнө,

16. түүнээс өмнө хэн нэг нь хорин боодол тариа авахаар ирэхэд, тэнд ердөө л арав байж, хэн нэг нь усан үзмийн дарсны торхноос тавин савыг авахаар ирэхэд, тэнд ердөө л хорин сав байдаг байсан.

17. Би та нарыг болон та нарын гарын бүх хөдөлмөрийг чинь халуун салхи, мөндрөөр цохиж, хөгцрүүлсэн хэдий ч та нар Над уруу эргэж ирээгүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

18. “Энэ өдрөөс хойш анхаарагтун. ЭЗЭНий сүмийн суурийг тавьсан өдөр буюу есдүгээр сарын хорин дөрөвний өдрөөс анхаарагтун.

Хаггаи 2