Хабаккук 3:5-16 Ариун Библи, 2004 (АБ2004)

5. Түүний өмнө тахал явж,араас нь сүйрэл гамшиг дагадаг.

6. Тэрээр зогсож, газрыг хэмжсэн.Тэрээр харж, үндэстнүүдийг цочоосон.Тийм ээ, мөнхөд байгч уулс нурж, эртний толгод хотойв.Түүний замууд үүрдийнх юм.

7. Кушаны майхнуудыг зовлон нөмөрч,Мидиан газрын майхнуудын хөшгүүд чичирч байхыг би харлаа.

8. Та морьдоо хөлөглөн авралын тэрэгнүүдээрээ ирсэн ньгол мөрнүүдэд уурссандаа,эсвэл тэнгисийн эсрэг хилэгнэсэндээ юм гэж үү?ЭЗЭН гол мөрнүүдийн эсрэг уурлан хилэгнэсэн юм уу?

9. Таны нум татагдаж,цээрлүүлэлтийн саваанууд амлагдан бэлтгэгдсэн.СелаТа дэлхийг гол мөрнүүдээр хагалан хуваав.

10. Уулс Таныг хараад доргин чичирч,ширүүн аадар бороо хаман өнгөрлөө.Газрын гүн дуу чимээгээ гаргаж,гараа өндөрт өргөлөө.

11. Нар, сар байрандаа тогтов.Таны сумны гэрэлд,гялалзах жадны тань туяанд тэд зайлан одлоо.

12. Та зэвүүцлээр газар дэлхий дээгүүр алхан явж,уурандаа үндэстнүүдийг дэвсэлнэ.

13. Өөрийн ард түмний аврал болонтослогдсон Нэгэнийхээ авралын төлөө Та гарч ирсэн билээ.Бузар муугийн гэрийн тэргүүнийг Та цохин,гуянаас нь хүзүүг хүртэл нь нүцгэлж орхилоо.Села

14. Үй олны тэргүүлэгчийг Та өөрийнх нь жадаар нэвт хатгасан.Тэд биднийг тараан бутаргахаар шууран ирсэн билээ.Тэдний баясах нь дарлагдсан хүмүүсийг нууцаар цөлмөн залгигчдын баясалтай адил байсан юм.

15. Та Өөрийн морьдоороо далай тэнгисийн дээр,их усны давалгаан дээгүүр дэвсэлнэ.

16. Намайг сонсоход, дотор минь дэлсэж,чимээ шуугианд уруул минь чичирнэ.Ялзрал ясанд минь нэвтэрч,зогсож буй газартаа би салганан чичирнэ.Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол,гамшигт өдөр ирэх хүртэл би нам гүм хүлээх ёстой.

Хабаккук 3