1. Шигионотод нийцүүлсэн эш үзүүлэгч Хабаккукийн залбирал.
2. ЭЗЭН, Таны талаарх мэдээг би сонссон бөгөөдби сүрдэн эмээж байна.ЭЗЭН, Өөрийн үйлсээ энэ үед сэргээж,энэ үед тэдгээрийг мэдүүлээч.Хилэгнэх үедээ өршөөлөө санаач.
3. Бурхан Теманаас морилон ирж,Ариун Нэгэн Паран уулаас заларна.СелаТүүний сүр жавхлан тэнгэрүүдийг хучин,дэлхий Түүний магтаалаар дүүрэн байна.