Хабаккук 2:11-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Үнэхээр хана хэрэмнээс чулуу хашхирч,модон байшингийн яс модод түүнд хариулах болно.

12. Цус урсган хот босгож,хүчирхийллээр суурин байгуулагч хүн хөөрхийлөлтэй еэ!

13. Ард түмнүүд галын төлөө нөр их хөдөлмөрлөн,үндэстнүүд хоосон зүйлийн төлөө эцэж ядрах нь үнэндээ түмэн цэргийн ЭЗЭНээс болж байгаа бус уу?

14. Юу гэвэл далай усаар дүүрэн байдгийн адилдэлхий ЭЗЭНий яруу алдрын мэдлэгээр дүүрэх болно.

15. Нүцгэн биеийг нь харахын тулд хор найруулан,хөршөө согтоогч хүн хөөрхийлөлтэй еэ!

Хабаккук 2