Хаадын Дээд 9:22-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Харин Соломон Израилийн хөвгүүдээс боолчлоогүй. Тэдгээр нь дайчид ба түүний түшмэд, ноёд, цэргийн жанжид, тэрэг хариуцсан алба хаагчид болон, морьтонгууд байсан.

23. Эдгээр хүмүүс Соломоны ажлыг хариуцсан бөгөөд таван зуун тавин захирагчид байдаг байв. Тэд ажил гүйцэтгэж буй хүмүүсийг хянадаг байв.

24. Фараоны охин Давидын хотоос Соломоны түүнд барьж өгсөн гэртээ ирмэгц Соломон Миллог барьжээ.

25. Соломон ЭЗЭНд зориулан зассан тахилын ширээнд жилд гурван удаа шатаалт тахил, эвийн тахил өргөж бас ЭЗЭНий өмнө байрлах уг ширээн дээр тахилуудын хамт утлага уугиулдаг байлаа. Тэрээр өргөө барих ажлаа дуусгалаа.

Хаадын Дээд 9