46. Тэд Таны эсрэг нүгэл үйлдэн, (нүгэл үйлддэггүй нэг ч хүн байдаггүй юм) Таныг хилэгнүүлснээс болж Та тэднийг дайсанд өгч, тэд дайсны нутаг уруу хол, эсвэл ойр газар уруу олзлогдож явах үед,
47. олзлогдсон нутагт байхдаа тэд ухааран гэмшиж, “Бид нүгэл хийж, хууль бусыг үйлдэн, бид буруу үйлдэл хийжээ” гэж хэлэн, тэднийг олзолсон хүмүүсийн нутагт Танд гуйлтаа өргөх юм бол,
48. мөн тэднийг олзолсон дайснуудын нутагт тэд Тань уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан энэ өргөө уруу Танд хандан залбирвал,
49. Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа тэдний залбирал гуйлтыг сонсож, тэдэнд тусалж өгөөрэй.
50. Таны эсрэг нүгэл үйлдсэн ард түмнээ болон Таны эсрэг үл дагасан бүх нүгэлтнийг уучлан, өршөөж болгоогооч. Тэднийг олзлон авсан хүмүүс тэднийг энэрэн, тэдгээр хүмүүсээр нь дамжуулж тэднийг өршөөн нигүүлсээрэй.