Хаадын Дээд 8:38-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

38. хүн бүр зүрх сэтгэлийнхээ цөхрөлийг мэдэж, гараа энэ өргөө уруу сунган залбирсан ямар ч хүн, эсвэл Таны бүх ард түмэн Израилийн аливаа залбирал, хүсэлтийг

39. Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа сонсон, уучилж өршөөгөөрэй. Зөвхөн Та л хүний хөвгүүд нэг бүрийн зүрх сэтгэлийг мэдэх учир тус тусынх нь үйлийн дагуу хүн бүрд тохируулан өгөөрэй.

40. Ингэснээр өвөг дээдэст маань Таны өгсөн энэ газарт тэд амьдран суух бүх хугацаанд тэд Танаас эмээх болно.

41. Түүнчлэн бас Таны ард түмэн Израильд үл харьяалагдах хүн буюу Таны нэрийн төлөө хол газраас ирсэн харь хүн ч гэсэн

42. (Тэд Таны агуу нэр, Таны хүчит гар, Таны сунгасан мутрын талаар сонсоод) ирж энэ өргөөний зүг хандан залбирвал

43. Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа сонсож, тэр харь хүн Таныг дуудсан хүслийнх нь дагуу бүхнийг үйлдэж, болгоогоорой. Энэ нь газар дээр орших бүх ард түмэн Таны нэрийг мэдэж, Таны ард түмэн болох Израиль шиг Танаас эмээн, Миний барьсан энэ өргөө Таны нэрээр дуудагдсан гэдгийг тэдэнд мэдүүлэхийн тулд юм.

44. Таны ард түмэн дайсантай тулалдах гэж явах үед, Та тэднийг ямар ч замаар илгээсэн Таны сонгож авсан хот болон Таны нэрд зориулж миний барьж босгосон дуган уруу хандан ЭЗЭНд тэд залбирах үед,

45. тэдний гуйлт хүсэлтийг нь Та тэнгэрээс сонсож, тэдэнд тусалж өгөөрэй.

46. Тэд Таны эсрэг нүгэл үйлдэн, (нүгэл үйлддэггүй нэг ч хүн байдаггүй юм) Таныг хилэгнүүлснээс болж Та тэднийг дайсанд өгч, тэд дайсны нутаг уруу хол, эсвэл ойр газар уруу олзлогдож явах үед,

47. олзлогдсон нутагт байхдаа тэд ухааран гэмшиж, “Бид нүгэл хийж, хууль бусыг үйлдэн, бид буруу үйлдэл хийжээ” гэж хэлэн, тэднийг олзолсон хүмүүсийн нутагт Танд гуйлтаа өргөх юм бол,

48. мөн тэднийг олзолсон дайснуудын нутагт тэд Тань уруу эргэж, эцэг өвгөдөд нь Таны өгсөн газар, Таны сонгосон хот, Таны нэрд зориулж миний барьсан энэ өргөө уруу Танд хандан залбирвал,

49. Та тэнгэр дэх Өөрийн орших газартаа тэдний залбирал гуйлтыг сонсож, тэдэнд тусалж өгөөрэй.

Хаадын Дээд 8