Хаадын Дээд 8:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Соломон ЭЗЭНий гэрээний авдрыг Давидын хот Сионоос залахаар Израилийн бүхий л ахмадуудад болон бүх овгийн удирдагчид болох Израилийн хөвгүүдийн эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчдийг Иерусалимд өөр уруугаа цуглуулав.

2. Израилийн бүх эрчүүд Соломон хааны найрт долдугаар сар буюу Етаним сард цугларав.

3. Ингээд Израилийн бүх ахмадууд ирж, тахилч нар авдрыг өргөн авав.

4. Тахилч нар ба левичүүд ЭЗЭНий авдар, хурлын майхан болон дотор нь байсан бүх ариун эд зүйлсийг авчрав.

Хаадын Дээд 8