Хаадын Дээд 5:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тирийн хаан Хирам үргэлж Давидын анд найз байсан тул хүмүүс Соломоныг эцгийнх нь оронд хаан болгон тослосныг сонсоод түшмэдээ түүн уруу илгээв.

2. Тэгэхэд Соломон Хирам уруу үг илгээж,—

3. Миний эцэг Давид өөрийн Бурхан ЭЗЭНий нэрд өргөө барьж өгч чадаагүй билээ. Ингэсэн нь ЭЗЭН дайснуудыг нь түүний хөлийн ул дор оруулах хүртэл түүний эргэн тойронд байсан дайн тулаануудаас болсныг хаантан та мэднэ.

4. Харин одоо миний Бурхан ЭЗЭН эргэн тойронд надад амралтыг өгсөн бөгөөд дайсан ч, гай зовлон ч байхгүй боллоо.

5. Харагтун, ЭЗЭН миний аав Давидад “Би чиний оронд сэнтийд чинь суулгах чиний хүүгээр Өөрийн нэрэнд зориулан өргөө бариулна” гэж айлдсаны дагуу миний Бурхан ЭЗЭНий нэрэнд би өргөө барих гэж байна.

Хаадын Дээд 5