51. Иудагийн хаан Иехошафатын арван долдугаар жилд Ахабын хүү Ахазиа нь Самарид Израилийн хаан болов. Тэрээр хоёр жил Израилийг захирчээ.
52. Тэрээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэн өөрийн эцэг, эх болон Израилийг гэмд унагасан Небатын хүү Иеробоамын замаар замнасан юм.
53. Тэрээр Баалд үйлчлэн, мөргөж, эцгийнхээ хийсэн бүхнээр ЭЗЭН Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэжээ.