32. Морин тэрэгний ахмадууд Иехошафатыг хараад,—Тэр хүн Израилийн хаан мөн байна гээд түүнтэй тулалдахаар эргэтэл Иехошафат хашхирчээ.
33. Морин тэрэгний ахмадууд түүнийг Израилийн хаан биш болохыг мэдэнгүүтээ түүнийг хөөхөө болин эргэв.
34. Нэгэн цэрэг нум сумаараа харваад орхитол, Израилийн хааныг хуягных нь завсраар оножээ. Хаан морин тэрэгнийхээ хөтчид—Эргээрэй, намайг тулалдааны талбараас авч гар. Би хүнд шархадлаа гэж хэлэв.
35. Тэр өдөр тулаан ширүүсэж, хаан арамейчуудын өмнө тэргэн дотроо тэргээ налж байгаад, орой болоход нас барлаа. Шархнаас нь урсах цус тэрэгний ёроолд тунасан байв.
36. Тэгтэл нар шингэхийн алдад—Бүгд өөр өөрийн хот уруу, тус тусын нутаг уруу явцгаа гэх дуу бүх л цэргийн хуарангаар тархав.