Хаадын Дээд 22:16-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Хаан түүнд—ЭЗЭНий нэр дээр надад зөвхөн үнэнээс өөр юуг ч хэлэхгүй байхыг би чамд хичнээн гуйх юм бэ? хэмээв.

17. Микаиа хариуд нь—Бүх Израиль хоньчингүй хоньд мэтуулсын оройгоор тархан явахыг би харсан билээ.ЭЗЭН айлдахдаа “Тэдэнд эзэн байхгүй.Тэд бүгд өөр өөрсдийн гэр уруу амар тайван харьцгааг”гэв хэмээн өчлөө.

18. Тэгэхэд Израилийн хаан Иехошафатад—Тэр миний тухай сайн юм эш үзүүлдэггүй, харин бузар мууг л эш үзүүлдэг гэж би чамд хэлсэн биш бил үү? гэв.

19. Микаиа—Тийм учраас ЭЗЭНий үгийг сонсогтун. ЭЗЭН сэнтийдээ залран, Түүний хажуугаар баруун, зүүн талаар тэнгэрийн бүх дайчид хүрээлэн зогсож байхыг би харсан юм.

20. ЭЗЭН “Хэн Ахабыг явуулж, Рамот-гилеадад унагахаар уруу татах вэ?” хэмээн асуулаа. Нэг нь “Би тэгье” гэхэд нөгөө нь өөр юм хэлж байлаа.

21. Тэгтэл нэг сүнс урагш гарч ирэн, ЭЗЭНий өмнө зогсоод, “Би түүнийг уруу татъя” хэмээв.

Хаадын Дээд 22