1. Арам Израилийн хооронд дайн дажин бололгүй гурван жил өнгөрөв.
2. Гурав дахь жил нь Иудагийн хаан Иехошафат Израилийн хааныг зорьж ирэв.
3. Израилийн хаан өөрийн түшмэддээ—Рамот-гилеад бидэнд харьяалагддаг боловч түүнийг Арамын хааны гараас авах гэж бид юу ч хийхгүй байсаар байгааг та нар мэдэх үү? гэв.
4. Тэрээр Иехошафатад хандан—Рамот-гилеадад байлдахаар чи надтай хамт явах уу? гэхэд Иехошафат Израилийн хаанд—Би бол чи, миний хүмүүс бол чиний хүмүүс бөгөөд миний морьд ч чиний морьд мэт билээ гэв.
5. Үүнээс гадна, Иехошафат Израилийн хаанд—Эхлээд ЭЗЭНий үгийг мэдэхийн тулд асууж өгөөч гэж хэлэв.