Хаадын Дээд 2:33-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. Ийнхүү тэдний цус нь Иоаб болон түүний үр хүүхдүүдийн толгойн дээр мөнхөд байх болно. Харин Давид болон түүний үр хүүхэд, түүний гэр бүл, түүний хаан ширээнд нь ЭЗЭНээс амар тайван байдал мөнхөд байх болтугай гэв.

34. Тэгээд Иехоиадагийн хүү Бенаиа явж, түүнийг цохиж алав. Тэрээр цөл дэх өөрийн гэрт оршуулагджээ.

35. Хаан Иоабын оронд Иехоиадагийн хүү Бенаиаг цэргийн жанжин болгож, Абиатарын оронд тахилч Задокийг томиллоо.

36. Ингээд хаан хүн илгээж, Шимеиг дуудан ирүүлээд түүнд—Өөртөө зориулан Иерусалимд гэр барьж, тэндээ амьдар. Өөр хаашаа ч явж болохгүй.

37. Учир нь чи гадагш гарч, Кидрон горхийг туулах тэр өдөр чи заавал үхэхээ баттай мэдэгтүн. Чиний цус өөрийн чинь толгой дээр байх болно гэв.

38. Тэгэхэд Шимеи нь хаанд—Зөв үг байна. Миний Эзэн хааны тушааснаар таны боол би үйлдье гэж хариулав. Ийнхүү Шимеи Иерусалимаас гаралгүй тэнд олон өдөр амьдарчээ.

Хаадын Дээд 2