Хаадын Дээд 18:13-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Иезебел ЭЗЭНий эш үзүүлэгчдийг алж байхад би ЭЗЭНий зуун эш үзүүлэгчийг тавь тавиар нь агуйд нуун, тэднийг талх усаар хангаж байсан тухай эзэн минь та сонсоогүй гэж үү?

14. Гэтэл одоо та “Эзэндээ очоод «Харагтун, Елиа энд байна» гэж хэл” гэх юм. Тэгвэл Ахаб намайг ална шүү дээ гэв.

15. Елиа—Миний үйлчилдэг түмэн цэргийн ЭЗЭНий амьд буйгаар тангараглаж байна. Би өнөөдөр заавал Ахабт бараалхана гэв.

16. Обадиа Ахабтай уулзахаар очиж дуулгаад, Ахаб Елиатай уулзахаар ирэв.

17. Ахаб Елиаг хармагцаа,—Энэ чинь Израилийг зовоогч чи юу? гэсэнд

Хаадын Дээд 18