23. Иудагийн хаан Асагийн гучин нэгдүгээр жилд Омри Израилийн хаан болж, арван хоёр жилийн турш хаанчилсан. Тэрээр зургаан жил Тирзад хаанчилж байв.
24. Тэрээр хоёр мөнгөн талантаар Самарийн толгодыг Шемерээс худалдаж авав. Тэгээд тэрхүү толгодын дээр хот байгуулан, толгодын Эзэн Шемерийн нэрээр тэр хотыг Самари гэж нэрлэжээ.
25. Омри ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг хийсэн төдийгүй түүний үйлс нь өмнөх хаадынхаас ч илүү харгис байлаа.
26. Юу гэвэл тэр Небатын хүү Иеробоамын явсан зам бүрээр замнаж, Израилиар гэм үйлдүүлэн, өөрсдийн шүтээнүүдээр Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнүүлсэн юм.
27. Омрийн хийсэн бусад үйл явдал болон түүний хүч чадал нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?
28. Омри эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, Самарид оршуулагдав. Түүний хүү Ахаб оронд нь хаан болов.
29. Иудагийн хаан Асагийн гучин наймдугаар жилд Омрийн хүү Ахаб Израилийн хаан болж, Самарид суун Израилийг хорин хоёр жилийн турш захирав.
30. Омрийн хүү Ахаб өмнөх бүх хаадаасаа ч илүүгээр ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэв.