Хаадын Дээд 16:17-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Тэгээд Омри бүх Израилийн хамт Гиббетоноос ирээд, Тирзаг бүслэв.

18. Хот эзлэгдснийг мэдмэгц Зимри хааны гэрийн цайз уруу орон, хааны гэрийг галдан шатааж, өөрөө ч үхэв.

19. Энэ нь Зимри ЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэн, Иеробоамын замаар явснаараа өөрөө ч нүгэл үйлдэн, Израилиар ч нүгэл үйлдүүлсэн зэргээс болсон юм.

20. Зимрийн бусад үйлс болон түүний гаргасан хуйвалдаан Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү?

21. Дараа нь Израилийн ард түмэн хоёр хэсэгт хуваагдан, нэг хагас нь Гинатын хүү Тибнийг хаан болгохоор дагалдан, нөгөө хагас нь Омрийг дагалаа.

22. Гэвч Омрийг дагасан ард түмэн Гинатын хүү Тибнийг дагасан хүмүүсээс илүү хүчирхэг болж, Тибни хороогдон, Омри хаан болов.

Хаадын Дээд 16