1. Небатын хүү Иеробоам хааны арван наймдугаар жилд, Абиам Иудагийн хаан болжээ.
2. Тэр Иерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байв.
3. Абиам эцгийнхээ урьд нь үйлдсэн гэм болгоныг даган явсан ба түүний зүрх сэтгэл түүний эцэг Давидын зүрх сэтгэл шиг ЭЗЭНд бүрэн зориулагдаагүй байжээ.
4. Гэсэн хэдий ч Давидыг бодон түүний Бурхан ЭЗЭН түүнийг залгамжлах хүүг өсгөж, Иерусалимыг сэргээн тогтоохын тулд түүнд Иерусалимд нэгэн дэнлүүг өгчээ.