Хаадын Дээд 13:15-18 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Хөгшин эш үзүүлэгч түүнд хандан—Надтай хамт гэрт очиж талх иднэ үү гэсэнд

16. Бурханы хүн—Би тантай хамт буцаж ч чадахгүй, явж ч чадахгүй, мөн энэ газар тантай хамт талх ч идэж, ус ч уухгүй.

17. Учир нь ЭЗЭНий үгээр надад “Чи тэнд талх идэж, ус ууж болохгүй. Ирсэн замаараа бүү буцан ирээрэй” гэсэн тушаал өгөгдсөн юм гэв.

18. Хөгшин эш үзүүлэгч түүнд—Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэр элч ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ “Түүнийг гэртээ дагуулан ирж, талх идүүлэн, ус уулгаарай” гэсэн юм гэв. Гэвч тэрээр худал ярив.

Хаадын Дээд 13