29. Тэр үед Иеробоамыг Иерусалимаас гарч явж байхад нь шилон хүн Ахиа эш үзүүлэгч түүнтэй зам дээр уулзсан. Тэр хоёр тэр газар хоёулхнаа байсан бөгөөд Ахиа шинэ дээл өмссөн байв.
30. Тэгээд Ахиа өөрийн өмсөж явсан шинэ дээлээ тайлж, арван хоёр хэсэг болгон урлаа.
31. Тэрээр Иеробоамд—Энэ арван хэсгийг чи өөртөө ав. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. “Үзэгтүн. Би Соломоны гараас хаанчлалыг нь салган, арван овгийг нь чамд өгөх болно.
32. (Гэвч Миний боол Давидын тусын тулд мөн Израилийн бүх овгуудаас Миний сонгосон хот Иерусалимыг бодон, зөвхөн нэг л овгийг түүнд үлдээнэ.)
33. Учир нь тэд эцэг Давид шигээ амьдарч, Миний тогтоол заавруудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв зүйлийг хийж, Миний замаар явалгүй Намайг умартан сидончуудын охин тэнгэр Ашторет, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомыг шүтсэн.