Хаадын Дээд 10:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Шебагийн хатан хаан ЭЗЭНий нэрийн тулд алдаршсан Соломоны алдар цууг сонсоод, бэрх хүнд асуултаар сорьж үзэхийн тулд түүнийг зорин иржээ.

2. Тэрээр асар олон зарц шивэгчингүүдээ дагуулан, халуун ногоо, маш их алт, эрдэнэсийн чулуу зэргийг тэмээнд тэгнэн Иерусалимд ирэв. Тэр Соломонтой уулзан зүрх сэтгэлдээ байсан бүхний тухай ярилцсан юм.

3. Соломон түүний бүх л асуултад хариулж байлаа. Түүний хэлсэн бүгдийг тайлбарлан хэлэхэд Соломон хаан ер түүртсэнгүй.

Хаадын Дээд 10