33. Хаан тэдэнд—Та нар эзнийхээ зарц нарыг дагуулан, миний унадаг луусанд хүү Соломоныг минь мордуулж, Гихон уруу аваач.
34. Тахилч Задок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тэнд тосолж, эвэр бүрээ үлээн, “Соломон хаан мандтугай!” гэж уухайлагтун.
35. Тэгээд та нар түүнийг даган ирж, тэр ирээд миний сэнтийд сууж миний оронд хаан болох ёстой. Учир нь түүнийг би Израиль ба Иудагийн удирдагчаар томилсон билээ хэмээн тушаав.
36. Иехоиадагийн хүү Бенаиа хаанд хариулан—Амен! Хаан эзний минь Бурхан ЭЗЭН ч ийн айлдах болтугай.
37. Миний эзэн хаантай ЭЗЭН хамт байсан шиг, Соломонтой ч хамт байж, түүний хаан ширээг миний эзэн Давид хааныхаас ч илүү агуу болгох болтугай хэмээн хэлэв.
38. Ингээд тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд болон пелетчүүд доош яван Соломоныг Давид хааны луусанд мордуулан, Гихонд аваачив.