Хаадын Дэд 9:31-35 Ариун Библи, 2004 (АБ2004)

31. Иехү дааман хаалгаар орж ирж байхад Иезебел—Эзнийгээ хороосон Зимри, энэ чинь зөв гэж үү? хэмээсэн юм.

32. Тэгэхэд Иехү цонх уруу толгойгоо өргөн,—Хэн миний талд вэ? Хэн бэ? гэв. Хоёр гурван түшмэл түүн уруу харжээ.

33. Тэр—Түүнийг доош хаягтун хэмээв. Ингээд тэд түүнийг доошоо чулуудсан бөгөөд түүний цус ханан дээгүүр, моринд ч хүртэл цацагдав. Тэр түүнийг хөл дороо дэвсэлсэн юм.

34. Иехү дотогш ороод, ууж идлээ. Тэрээр—Одоо энэ хараагдсан эмийг харж, түүнийг оршуул. Учир нь тэрээр хааны охин юм гэв.

35. Тэд түүнийг оршуулахаар гарсан боловч түүнээс гавлынх нь яс, хөл, гарынх нь сарвуунаас өөр юм олсонгүй.

Хаадын Дэд 9