1. Эш үзүүлэгч Елиша эш үзүүлэгчдийн хөвгүүдийн нэгийг дуудаад, түүнд—Бүсээ ууцаараа бүсэлж, гартаа энэ тостой савыг барьж, Рамот-гилеад уруу яв.
2. Чи тэнд очоод, Нимшийн ач, Иехошафатын хүү Иехүг хайж олоод, дотогш орон, ах дүүсийнх нь дундаас түүнийг босгон, дотоод өрөө уруу дагуулан орогтун.
3. Тэгээд тостой саваа авч, толгой дээр нь тос цутган, “ЭЗЭН айлдахдаа «Би чамайг Израилийн хаан болгон тосоллоо» гэж байна” гэж хэлэгтүн. Дараа нь хаалгаа онгойлгоод, зугтагтун. Битгий хүлээ хэмээв.
4. Ингээд эш үзүүлэгчийн зарц болох тэр залуу Рамот-гилеад уруу явжээ.