Хаадын Дэд 8:20-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Түүний өдрүүдэд Едом Иудагийн гар дороос босож, өөрсдөдөө хаан бий болгожээ.

21. Тэгэхэд Иорам ба түүнтэй хамт бүх тэрэгнүүд нь Заир уруу гатлан гарлаа. Тэрээр шөнөөр босож, өөрийг нь болон тэрэгнүүдийн дарга нарыг хүрээлсэн байсан едомчуудыг цохисон боловч цэргүүд өөр өөрсдийн майхан уруугаа зугтан одоцгоов.

22. Едом энэ өдрийг хүртэл Иудаг эсэргүүцлээ. Яг тэр үед Либна эсэргүүцэн босжээ.

23. Иорамын бусад үйлс болон түүний үйлдсэн бүхэн Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

Хаадын Дэд 8