8. Израилийн хаан хувцсаа урж тастсаныг Бурханы хүн Елиша сонсоод, тэрээр хаанд илгээн, хэлүүлэхдээ—Юунд чи хувцсаа урсан бэ? Тэр хүнийг над уруу ирүүл. Израильд эш үзүүлэгч байдаг гэдгийг тэр мэдэх болно гэв.
9. Ингээд Нааман морьд, тэрэгнүүдтэйгээ ирж, Елишагийн гэрийн үүдэнд зогсов.
10. Елиша түүн уруу элч явуулан,—Явж, Иорданд долоон удаа угаа. Тэгвэл чиний бие махбод дахин сэргэж, цэвэр болно гэж хэлүүлэв.
11. Харин Нааман хилэгнэн уурлан явж,—Харагтун, “Тэр над уруу гарцаагүй гарч ирж, зогсоод, өөрийн Бурхан ЭЗЭНий нэрээр дуудан, өвчтэй газар дээр гараа даллан, уяман өвчнийг эдгээнэ” гэж би бодсон юм.
12. Дамаскийн голууд болох Абана, Фарпар зэрэг нь Израилийн бүх л уснаас илүү дээр биш гэж үү? Би тэдгээрийн дотор угаагаад, цэвэр болж болохгүй байсан гэж үү? гэв. Тэрээр эргэж, уурласаар буцав.
13. Тэгтэл зарц нар нь ойртож ирж, түүнтэй ярин, түүнд—Эцэг минь, тэр эш үзүүлэгч танд агуу зүйлсийг хэлсэн бол та хийхгүй байх байсан уу? Гэтэл тэр танд “Угааж, цэвэр бол” гэж байхад та хийхгүй гэж үү? гэцгээв.