6. Тэрээр Израилийн хаанд захидал авчирсан бөгөөд түүн дотор “Энэ захидал чамд ирэх үед, харагтун, би өөрийн зарц Нааманыг уяман өвчнөөс нь чамаар эдгээлгэхийн тулд чам уруу илгээлээ” гэжээ.
7. Израилийн хаан уг захидлыг уншаад, хувцсаа уран,—Энэ хүнийг уяман өвчнөөс нь эдгээлгэхээр нөгөө нь надад үг илгээж байдаг нь би хүнийг үхүүлж, амьд байлгадаг Бурхан юм уу? Харин одоо тунгаан бодож, тэр миний эсрэг маргалдахыг хэрхэн оролдож байгааг хараач гэж хэлэв.
8. Израилийн хаан хувцсаа урж тастсаныг Бурханы хүн Елиша сонсоод, тэрээр хаанд илгээн, хэлүүлэхдээ—Юунд чи хувцсаа урсан бэ? Тэр хүнийг над уруу ирүүл. Израильд эш үзүүлэгч байдаг гэдгийг тэр мэдэх болно гэв.
9. Ингээд Нааман морьд, тэрэгнүүдтэйгээ ирж, Елишагийн гэрийн үүдэнд зогсов.