Хаадын Дэд 5:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Арамын хааны цэргийн ахмад Нааман эзнийхээ өмнө агуу, хүндэтгэл хүлээсэн хүн байлаа. Учир нь түүгээр дамжуулан ЭЗЭН Арамд ялалтыг өгсөн ажээ. Тэр бас зоригтой дайчин эр байсан боловч уяман өвчтэй байв.

2. Арамейчууд бүлэглэн явж, Израилийн нутгаас нэгэн бяцхан охиныг олзлон авчирчээ. Тэр охин Нааманы эхнэрт үйлчилдэг байлаа.

3. Тэрээр эзэгтэйдээ—Самари дахь эш үзүүлэгчтэй эзэн минь уулзаасай гэж би хүсэх юм! Тэгвэл тэр түүний уяман өвчнийг эдгээхсэн гэв.

Хаадын Дэд 5