Хаадын Дэд 4:15-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Тэрээр—Түүнийг дууд гэж хэлэв. Гехази түүнийг дуудсанд тэрээр үүдэнд зогсов.

16. Тэгэхэд Елиша—Ирэх жилийн энэ улиралд чи хүү тэврэх болно гэсэнд эмэгтэй—Үгүй, Бурханы хүн болох эзэн минь, та шивэгчиндээ бүү худал хэл хэмээв.

17. Елишагийн түүнд хэлснээр эмэгтэй жирэмсэн болж, дараа жилийн тэр улиралд хүү төрүүлжээ.

18. Хүүхэд өссөн хойноо нэг өдөр тариа хураагчид уруу, эцэг уруугаа очив.

19. Тэрээр эцэгтээ—Миний толгой, миний толгой гэсэнд эцэг нь зарцдаа—Түүнийг эхэд нь аваачиж өг гэж хэлэв.

20. Зарц түүнийг эхэд нь авчирсанд хүү үд болтол эхийнхээ өвдөг дээр сууж байгаад нас баржээ.

21. Тэр эмэгтэй дээш гарч, Бурханы хүний орон дээр түүнийг хэвтүүлээд, араас нь хаагаад, гарав.

22. Тэгээд тэр нөхрөө дуудаад,—Зарц нараас нэгийг, мөн илжигнүүдээсээ нэгийг надад явуулаач. Би Бурханы хүн уруу гүйгээд ирье гэв.

23. Нөхөр нь—Чи юунд түүн уруу өнөөдөр явах гэв? Өнөөдөр чинь шинэ сар ч биш, амралтын өдөр ч биш шүү дээ гэсэнд эхнэр нь—Зүгээр гэж хариуллаа.

Хаадын Дэд 4