18. Энэ нь ЭЗЭНий мэлмийд өчүүхэн зүйл юм. Тэрээр бас моабчуудыг та нарын гарт өгөх болно.
19. Тэгээд та нар бэхлэгдсэн болон шилмэл хот бүрийг цохиж, сайн мод болгоныг унагаж, усны бүх ундаргыг зогсоож, газар нутгийн сайн хэсэг бүрийг чулуугаар сүйтгэх болой” гэсэн гэв.
20. Өглөө тахил өргөх үед, үзэгтүн, Едомын замаар ус урсан ирж, тэр газар усаар дүүрсэн байлаа.
21. Өөрсдийнх нь эсрэг тулалдахаар хаад ирснийг бүх моабчууд сонсжээ. Зэвсэг барих чадвартай бүгд болон тэднээс дээш насны хүмүүс цугларан, хил дээрээ зогсов.
22. Тэд өглөө эрт босоход нарны туяа усан дээр гялбасан бөгөөд моабчууд харалдаах усыг цус мэт улаан гэж харав.
23. Тэгээд тэд—Энэ бол цус байна. Хаад гарцаагүй өөр хоорондоо тулалдаж, нэг нэгнээ хядсан байна. Тиймээс, Моаб аа, олз уруугаа! гэцгээлээ.
24. Харин тэд Израилийн хуаранд иртэл израильчууд босож, моабчуудыг цохисон бөгөөд моабчууд тэдний өмнөөс зугтжээ. Тэд моабчуудыг хядсаар тэдний газар нутаг уруу орж урагшлав.