17. Дараа нь тэрээр—Миний харж буй энэ дурсгалын багана юу вэ? хэмээн асуусанд тэр хотын ард түмэн түүнд—Энэ бол Иудагаас ирж, Бетелийн тахилын ширээний эсрэг таны хийсэн эдгээр зүйлсийг тунхагласан Бурханы хүний булш гэцгээв.
18. Хаан—Түүнийг орхи. Түүний ясыг хэн ч бүү хөндөг гэв. Ингээд тэд түүний ясыг Самариас ирсэн эш үзүүлэгчийн ясны хамт хөндөлгүй орхив.
19. Иосиа бас Самарийн хотууд дахь мөргөлийн өндөрлөгүүдийн бүх байрыг зайлуулсан билээ. Тэдгээрийг Израилийн хаад ЭЗЭНийг өдөөн хатгасаар босгосон юм. Тэрээр Бетелд үйлдсэнийхээ адилаар тэдэнд тийм юм үйлджээ.
20. Мөргөлийн өндөрлөгүүдийн бүх тахилч нарыг тэрээр тахилын ширээнүүд дээр алж, тэдгээрийн дээр хүний ясыг шатаав. Дараа нь тэрээр Иерусалим уруу буцав.
21. Тэгээд хаан бүх ард түмэнд—Гэрээний энэ номд бичигдсэнчлэн өөрийн Бурхан ЭЗЭНд Дээгүүр Өнгөрөх баярыг тэмдэглэгтүн хэмээн тушаав.
22. Израилийг шүүдэг байсан шүүгчдийн өдрүүдээс ч, Израиль болон Иудагийн хаадын бүх өдрүүдэд ч энэ мэт Дээгүүр Өнгөрөх баяр тэмдэглэгдэж байгаагүй билээ.
23. Харин Иосиа хааны арван найм дахь жилд Иерусалимд энэ Дээгүүр Өнгөрөх баярыг ЭЗЭНд сахисан юм.