16. ЭЗЭН айлдахдаа «Үзэгтүн, Би энэ газарт болон эндхийн оршин суугчид дээр бузар мууг буюу Иудагийн хааны уншсан тэрхүү номын бүх үгсийг авчирдаг.
17. Яагаад гэвэл тэд Намайг умартан, өөрсдийн гарын бүх ажлаар Намайг уурлахад хүргэхээр өөр бурхдад утлага уугиулсан билээ. Тиймээс Миний уур хилэн энэ газрын эсрэг шатаж байгаа бөгөөд унтрахгүй» гэж байна” хэмээв.
18. Харин ЭЗЭНээс асуулгахаар та нарыг илгээсэн Иудагийн хаанд та нар үүнийг хэлэгтүн. “Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Чиний сонссон үгсийн тухайд гэвэл,
19. энэ газар хоосорч, эндхийн оршин суугчид хараал болно гэсэн Миний үгийг чи сонсоод, зүрхээ зөөлрүүлж, ЭЗЭН Миний өмнө өөрийгөө даруу болгон, хувцсаа урж, уйлсан учраас чамайг Би сонслоо» гэж ЭЗЭН тунхаглаж байна.