Хаадын Дэд 21:18-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Манассе эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, өөрийн гэрийн цэцэрлэг болох Уззагийн цэцэрлэгт оршуулагджээ. Түүний хүү Амон түүний оронд хаан болжээ.

19. Амон хаан болохдоо хорин хоёр настай байсан бөгөөд Иерусалимд хоёр жил хаанчлав. Түүний эхийг Иотбагийн Харузын охин Мешуллемет гэдэг байв.

20. Тэр өөрийн эцэг Манассегийн үйлдсэний адил ЭЗЭНий мэлмийд бузар мууг үйлдэв.

Хаадын Дэд 21