1. ЭЗЭН Елиаг хуй салхиар тэнгэр өөд авах гэж байх үед Елиа Елишатай хамт Гилгалаас явав.
2. Елиа Елишад—ЭЗЭН намайг Бетел хүртэл илгээсэн учир чи энд үлдээч гэсэн боловч Елиша—ЭЗЭНий амьд буйгаар болон таны амьд буйгаар тангараглаж байна. Би таныг орхихгүй гэв. Тиймээс тэд Бетел уруу явав.
3. Тэгтэл Бетел дахь эш үзүүлэгчдийн хөвгүүд Елиша уруу гарч ирээд, түүнд—ЭЗЭН эзнийг тань таны хажуугаас өнөөдөр авч явах болно гэдгийг та мэдэх үү? гэж хэлэв. Елиша хэлэхдээ—Тийм ээ, би мэднэ. Дуугүй байгтун гэв.