Хаадын Дэд 15:31-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

31. Пекагийн бусад үйлс болон түүний хийсэн бүхэн, харагтун, тэр нь Израилийн Хаадын Шастир Номд бичигдсэн юм.

32. Израилийн хаан Ремалиагийн хүү Пекагийн хоёр дахь жилд Иудагийн хаан Уззиагийн хүү Иотам хаан болов.

33. Тэрээр хаан болохдоо хорин таван настай байсан бөгөөд Иерусалимд арван зургаан жил хаанчилсан юм. Түүний эхийг Задокийн охин Иеруша гэдэг байв.

34. Тэрээр ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэв. Тэрээр өөрийн эцэг Уззиагийн хийсэн бүгдийг дуурайв.

35. Зөвхөн мөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Ард түмэн мөргөлийн өндөрлөгүүд дээр тахил өргөж, утлага уугиулсаар байв. Тэрээр ЭЗЭНий өргөөний дээд хаалгыг босгосон юм.

36. Иотамын бусад үйлс болон түүний хийсэн бүхэн Иудагийн Хаадын Шастир Номд бичигдээгүй гэж үү?

37. Тэр өдрүүдэд Арамын хаан Резин болон Ремалиагийн хүү Пека нарыг Иудагийн эсрэг ЭЗЭН илгээж эхлэв.

38. Иотам эцэг өвгөдийнхөө хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод эцэг өвгөдийнхөө хамт оршуулагдав. Түүний хүү Ахаз түүний оронд хаан болов.

Хаадын Дэд 15