Хаадын Дэд 12:10-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Авдран дотор маш их мөнгө байгааг хараад хааны гүүш, тэргүүн тахилч нар ирж, уутанд хийн, ЭЗЭНий өргөөнд олдсон мөнгийг тоолжээ.

11. Тооцоолсон мөнгөө тэд ажил хийгчид буюу ЭЗЭНий өргөөг хянагчдын гарт өгөв. Тэд үүнийг ЭЗЭНий өргөөнд ажиллаж байсан мужаанууд болон барилгачдын хөлсөнд өгчээ.

12. Мөн чулуучид, чулуу цавчигчдад ч өгчээ. Тэр мөнгө бас ЭЗЭНий өргөөний эвдрэлийг засварлахын тулд гуалин, зассан чулуу худалдан авахад, мөн өргөөг засварлахад хэрэгтэй бүгдийг авахад зарцуулагджээ.

13. Харин ЭЗЭНий өргөөнд авчирсан мөнгөөр ЭЗЭНий өргөөнд зориулаад мөнгөн аяга, чимхүүр, хул, бүрээ болон алт мөнгөн аливаа сав суулгануудыг хийгээгүй.

14. Учир нь тэд мөнгийг ажил хийгчдэд өгсөн бөгөөд түүгээр тэд ЭЗЭНий өргөөг засварлажээ.

15. Үүнээс гадна, ажил хийгчдэд хөлсийг нь өгүүлэхэд мөнгийг гарт нь хариуцуулсан хүмүүсээс тэд тайлан тооцоо шаардаагүй. Учир нь тэд итгэлтэйгээр үйлдэв.

16. Гэмийн төлөөх тахил болон нүглийн төлөөх тахилын мөнгийг ЭЗЭНий өргөөнд оруулахгүй. Тэр нь тахилч нарт зориулагджээ.

17. Тэр үед Арамын хаан Хазаел хөдлөн Гадын эсрэг дайтан түүнийг эзэлж аваад, Хазаел Иерусалим уруу явахаар чиглэв.

Хаадын Дэд 12