1. Ахабт Самарид далан хүү байв. Иехү захидлууд бичиж, тэдгээрийг Самари уруу, Иезреелийн захирагчид болох ахмадуудад, мөн Ахабын асрамжлагчдад илгээн,—
2. Одоо энэ захидал та нарт ирэнгүүт, та нарын эзний хөвгүүд нэгэнт та нартай хамт байгаа бөгөөд тэрэг, морьд, бэхлэгдсэн хот болон зэвсгүүд байгаа тул
3. өөрийн эзний хөвгүүдээс хамгийн сайн, хамгийн зохистойг сонгож, эцгийнх нь хаан ширээнд залан, эзнийхээ гэрийн төлөө тулалдагтун хэмээжээ.
4. Харин тэд ихэд айн,—Харагтун, хоёр хаан түүний өмнө зогсож чадаагүй юм. Тэгвэл бид хэрхэн зогсож чадах вэ? гэцгээв.
5. Ордны даамал, хотын захирагч, ахмадууд болон асрамжлагч нар Иехүд үг илгээн,—Бид таны боолууд билээ. Бидэнд хэлсэн бүгдийг тань бид гүйцэтгэнэ. Бид ямар ч хүнийг хаанаар өргөмжлөхгүй. Өөрийн таалалд нийцсэн зүйлийг үйлдэгтүн гэв.