2. Би тахилч Уриа болон Иебехиагийн хүү Зехириа нарыг гэрчлэлийн төлөө итгэмжит гэрч болгон Өөртөө авна гэв.
3. Ингээд би эмэгтэй эш үзүүлэгчтэй хавьтаж, тэр жирэмсэлж, хүү төрүүлэв. ЭЗЭН надад—Түүнийг “Махер-шалал-хаш-баз” гэж нэрлэ.
4. Учир нь хүүг “Аав, ээж” гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв.
5. Цааш нь ЭЗЭН надтай дахин ярьж, айлдан
6. —Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон,Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна.