5. ЭЗЭНий үгэнд чичрэгчид ээ.Түүний үгийг сонсогтун.“Миний нэрээс болж та нарыг үзэн яддаг,хавчдаг ах дүүс чинь«ЭЗЭН алдарших болтугай. Бид та нарын баяр баясгаланг үзэх юмсан» гэцгээв.Гэвч тэд ичих болно.
6. Хотоос гарах их шуугиант дуу,сүмээс гарах дуу чимээ бол дайснуудынхааавах ёстойг нь бүрэн төлж байгаа ЭЗЭНий дуу юм.
7. Тэр эмэгтэй дуншиж өвдөхөөсөө өмнө төрлөө.Тэр зовоогүй атлаа хүү төрүүлэв.
8. Хэн ийм юм сонссон бэ?Хэн ийм юм үзсэн бэ?Ганц өдөрт газар бий болж чадах уу?Ганц мөчид л үндэстэн бий болж чадах уу?Сион дуншиж эхэлмэгц, тэр эмэгтэй мөн хөвгүүдээ төрүүлэв.
9. Би амсар дээр нь авчраад төрүүлэхгүй байх уу?” гэж ЭЗЭН айлдаж байна.“Эсвэл төрөлтийг өгөгч Би умайг хаах уу?” гэж чиний Бурхан айлдаж байна.
10. “Иерусалимыг хайрлагчид бүгдээрээ түүнтэй баясан цэнгэгтүн.Түүний төлөө гашуудагсад бүгдээрээ түүнтэй хамт агуу ихээр баясан жаргагтун.
11. Учир нь чи түүний тайвшруулагч мээмнээс хөхөж цадна.Чи хөхөж элбэг хангалуун энгэрт нь баярлана”.
12. Учир нь ЭЗЭН үүнийг айлдаж байна.“Үзэгтүн. Би түүнд гол мэт энх амгаланг өгч,үндэстнүүдийн алдрыг үерийн урсгал мэт болгоно.Та нарыг тэжээж, гар дээрээ өргөн, өвдөг дээрээ энхрийлнэ.
13. Эх нь хүүгээ тайвшруулдаг шигБи та нарыг тайвшруулна.Та нар Иерусалимд тайвшрах болно”.
14. Үүнийг үзээд та нарын зүрх баясаж,та нарын яс шинэхэн өвс мэт цэцэглэнэ.ЭЗЭНий мутар боолууддаа мэдэгдэнэ.Харин Тэр дайснуудаа зэвүүцнэ.