Исаиа 66:20-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

20. Израилийн хөвгүүд идээн өргөлөө цэвэр саванд хийн ЭЗЭНий гэрт авчирдаг шиг тэд та нарын бүх ах дүүсийг бүх үндэстнээс цуглуулан, морь тэрэг, жууз, луус, тэмээгээр Миний ариун уул Иерусалимд идээн өргөл болгохоор авчирна» гэж ЭЗЭН айлдаж байна.

21. ”Мөн Би тэдний заримыг нь тахилч болон леви хүн болгохоор авна” гэж ЭЗЭН айлдав.

22. “Миний бүтээх шинэ тэнгэр,шинэ газар Миний өмнө мөнхөд байх мэтта нарын үр удам,та нарын нэр ч мөнхөд байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

23. “Шинэ сараас шинэ сар хүртэл,амралтын өдрөөс амралтын өдөр хүртэлбүх махан бие Миний өмнө мөргөхөөр ирнэ” гэж ЭЗЭН айлдаж байна.

24. “Дараа нь тэд гарч,Намайг эсэргүүцэгч хүмүүсийн хүүрийг үзнэ.Учир нь тэдний хорхой нь үхэхгүй,тэдний гал нь унтрахгүй.Тэд бүх махан биед жигшил болно”.

Исаиа 66