1. ЭЗЭН үүнийг айлдаж байна.“Тэнгэр бол Миний сэнтий,газар бол Миний хөлийн гишгүүр билээ.Тэгээд та нар Надад хаана нь өргөө барих юм бэ?Хаана Миний амрах газар байгаа юм бэ?
2. Энэ бүх зүйлийг чинь Миний мутар бүтээсэн.Тиймээс энэ бүгд чинь биет зүйл болсон юм” гэж ЭЗЭН тунхаглав.“Харин даруу, гэмшсэн сэтгэлтэй,Миний үгэнд чичирдэг хүн уруу л Би харна.
3. Үхэр алдаг хүн алуурчинтай адил,хургаар тахил өргөгч хүн нохойн хүзүүг мушгигчтай адил,идээн өргөл өргөгч хүн гахайн цус өргөж байгаа мэт,үнэртнийг уугиулагч хүн шүтээнийг магтагчтай адил юм.Тэд өөрсдийн замаа сонгодог бөгөөд тэдний сэтгэл бузар булай юмсдаа баярладаг шиг